Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн нээлт яг одоо болж байна.
Тус ойг энэ жил "Бөхийн баяр" нэртэйгээр зохион байгуулж байгаа билээ. Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байна. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны урлаг соёлын арга хэмжээнд 1000 гаруй хүн оролцож байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)