Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд болж байна. Тус нутгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүддээ эмээл, хазаартай хурдан удмын морь бэлэглэж наадмаа эхлүүлсэн увсчуудын наадмын төсвийг сонирхох хүн олон байна. Увс аймгийн 90 жилийн ойн хүрээнд цугларсан хандив нийт хоёр тэрбум 792 сая төгрөг болжээ.
Хандивлагчдыг ажилчдынх нь 80 хувь нь Увсчууд гэгддэг Тэсо группын эзэн О.Цогтгэрэл дангаараа 672 сая төгрөг, ШУТИС-ын багш Д.Балсандорж 70 сая төгрөг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 68 сая төгрөг, УИХ-ын гишүүн М.Сономпил 50 сая төгрөгөөр тэргүүлжээ.
Сэтгэгдэл (4)