Үзэгчдийг байлдан дагуулсан “Аюултай харилцаа” кино театруудын дэлгэцнээс бууж IPTV-гээр үзэгчдийн хүртээл болж байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд тус киног цахим сайтаар болон фэйсбүүкт байршуулж олны хүртээл болгож эхэлсэн. Энэ нь хууль зөрчиж байгаа талаар “Шилдэг өнгө” продакшны зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, “Манай хамт олны цоо шинэхэн бүтээл “Аюултай харилцаа” уран сайхны кино цахим ертөнцөд алдагдаад байна. Иймд та бүхэн цааш нь түгээлгүй бидний ажлыг хүндэтгэж оюуны өмчийг хамгаална уу .
Энэхүү кино бүтээл нь 200 сая төгрөгийн орлого олох цаашдын зорилготой бөгөөд та бүхэн бүтээлийн хууль бус түгээлтийг зогсоохгүй бол танай сайтыг шүүхэд өгч хохиролыг нэхэмжлэх болохыг анхааруулъя.
“Аюултай харилцаа” кино нь 160 сая төгрөгөөр бүтээгдсэн.
“Хас урлан” студи, “Шилдэг өнгө” продакшны найруулагч, захирал Ц.Хүсэлбаатар” гэжээ.