Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Даншиг наадам зохион байгуулахаар болсон.
Тэгвэл гурван өдөр үргэлжлэх энэхүү даншиг наадам өнөөдөр эхэллээ.
Даншиг наадмын үеэр шашин, урлагийн цэнгүүн, “Өндөр гэгээн 380” урлагийн тоглолт, ёслолын буудлага зэрэг болно.
Хархорин дахь Даншиг наадмын урлаг соёлын үйл ажиллагааг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, шашин үйлтэй холбоотой үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хариуцан зохион байгуулж байгаа билээ.