Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд болов.
Тус уралдааны түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Ц.Гансүхийн хар даага ирж, хурсан олныг баясгажээ.
Харин аман хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяат Ө.Пүрэвбаатарын бор халзан даага, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат Б.Баттүвшингийн сартай хар даага, дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Г.Дорж-Алтангэрэлийн сартай зээрд даага, тавд Төв аймгийн Аргалант сумын уяач Д.Амгаланбаатарын бор даага хурдалсан байна.
Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан энэхүү наадам Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд болж байгаа бөгөөд наадмын албан ёсны нээлт маргааш болох юм.
Сэтгэгдэл (1)