Энэ сарын 22-ны шөнө дундын алдад Буриадын Иволгин дацанд их гал түймэр дэгдэж, Итгэлт хамба шатах шахсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Түймэр тэр дороо л бүх байшин барилгыг нөмрөн авч, хэдэн зуун м2 талбайг бүрхжээ. Гэрчүүдийн ярьснаар ёстой ид шидийн хүчээр Итгэлт хамбын заларч буй эртний хэдхэн байшин сав түймэрт өртөөгүй байна.
Лам нар өөрсдөө шатаж байгаа байшингуудаас зарим нэг зүйлсийг аварч чаджээ. Тус гал түймэрт азаар хүн өртөөгүй аж.
Сүсэгтнүүд энэ талаар "Хэт олон мөргөлчин, жуулчдыг шавуулснаас болж, бурхан хилэгнэлээ. Хэтэрхий их бизнес хөөж байна" хэмээцгээсэн байна.
Өмнө нь Буриадын Томчин дацанд мөн гал түймэр дэгдэж байсан бөгөөд олон хүн шавсан мөргөлийн дараа түймэр гарч байжээ.
Сэтгэгдэл (4)