Какүрюү М.Ананд аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойг тохиолдуулан усны машин бэлэглэжээ.
Түүний гарын бэлгийг тус сумын ойн баяр наадмын үеэр Засаг дарга н.Батнацагт гардуулан өгсөн бөгөөд Какүрюү сангаас ивээн тэтгэжээ. Энэхүү машинаар Асгат сумын айлуудад ус зөөх, ногоо услах түүнчлэн хээрийн гал түймрийн үед ашиглахад хамгийн их хэрэгтэй гэж сумын дарга ихэд бэлэгшээсэн байна.