Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 14 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 54 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.23-ны өдрийн 16:20 цагт цурамд оруулсан. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/ 2015.07.20-ны өдрийн 23:00 цагийн орчим ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 32 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.24-ны өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан талаар Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.