Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тогост нарс” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 160 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 17 иргэн, 1 автомашинтай, нийт 29 хүн,
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Их хайлаастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.