Ардын хувьсгалын 94, аймаг байгуулагдсаны 73 жилийн ой Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны мэдээллийг хүргэж байна.
Эрэгтэй 40 сум тавьснаас, Сүхбаатар сум "Эрч" клуб, "Хадатын сайхан булаг" ХХК-ийн харваач Спортын дэд мастер Баттөмөрийн Бат-Эрдэнэ 34 онож түрүүлэн, аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 26-ны А/259 тоот захирамжаар "Аймгийн мэргэн" цол хүртлээ. Дэд байранд Дорнод аймгийн харваач Д.Мэндбаяр, гутгаар байранд Дорнод аймгийн харваач, аймгийн мэргэн, Спортын дэд мастер З.Ариунбат шалгарчээ.