Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатарт амьтны хүрээлэн байгуулах саналаа илэрхийлэв

2015-7-28
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Польш улсаас  Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Польшийн компаниудтай хамтарч ажиллах, нийслэлд зоопарк байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх талаар санал солилцов.  

 

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотод Польш улсын Элчин сайдын яамыг дахин сэргээн нээх гэж байгаад таатай байна. Та бүхнийг найрсагаар хүлээн авах болно. Нийслэлийн хөгжилд Польшийн хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаа чухал шаардлагатай байгаа юм” гэлээ.  

 

Элчин сайд Михал Лабенда “Польш улс Улаанбаатар хоттой хамтран ажиллахдааа таатай байх болно. Бидний зүгээс нийслэлд зоопарк байгуулах, цахилгаан автобус нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.  

 

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын ашиглалтын хугацаа 2016 он гэхэд дуусна. Бид 2500 автобус шинэчлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Беларусь улсаас угсраа автобус нийлүүлж, ирэх сарын 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна. Нийтийн тээврийг шинэчлэх ажлын хүрээнд троллейбус нэмэгдүүлэх, шатахуун хэмнэж цахилгаан автобус сонгох нь чухал. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн танай улсын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод зоопарк байгуулах асуудал бол маш сонирхолтой санагдаж байна. Зоопарк байгуулахдаа манай талаас хөрөнгө оруулж, Польшийн хөнгөлттэй зээлийн хүрээнд төслийн нэгж байгуулж, хамтран ажиллах бололцоотой. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Үүний дараа нийслэлийн Засаг дарга АНУ – ын Азийн сангийн хөтөлбөр хариуцсан Тэргүүн дэд Ерөнхийлөгч Гордон Хэйнийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар Азийн сан Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

 

Уулзалтын эхэнд ноён Гордон Хэйн “1992 онд Улаанбаатар хотод анхны айлчалаа хийж байсан. Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхт 25 жилийн ойг тохиолдуулан нийслэлд ирсэн. Та бол ардчилсан хөдөлгөөнийг удирдаж явсан хүмүүсийн нэг. Тантай уулзсандаа баяртай байна. Азийн сан нь Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байдаг. Бидний хамтран хэрэгжүүлсэн гэр хорооллын амьдрах орчны зураглал, иргэдийн оролцоотой газрын зураглал, эрүүл аюулгүй байдлын индекс нь маш чухал ажил болж чадсан. Үүнд иргэд маш талархалтай хандаж байгаа. Засаг захиргаа иргэдтэйгээ хамтран ажиллаж байгаа явдал үр дүнтэй болж байна” гэв.

 

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Азийн сангийнхан Улаанбаатар хотод хэрэгтэй байгаа зүйлийг олж харж, хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад таатай байдаг. Бидний хамтран хэрэгжүүлж байгаа таван том төсөл хөтөлбөр цаг үеэ олсон чухал ажлууд юм.  Монгол Улсын түүхэнд анх удаа Налайх дүүрэгт хот байгуулж, иргэд өөрсдөө Захирагчаа сонгосон. Цаашид Налайхыг хөгжүүүлэх, Та бүхний дэмжлэгтэйгээр ардчиллыг шинэ шатанд оруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Ноён Гордон Хэйн Улаанбаатар хоттой хамтран ажилладагтаа үргэлж таатай байдаг аа илэрхийлж, цаашид  хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхээ уламжиллаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Улаанбаатарт 3 градус дулаан байна
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • setgel (202.21.115.82)
    YUN ZOO PARK VE TUUL GOL MAANI SUIRLEE , TSEVERLEH BAIGUULAMJ YASAN BE
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • зочин (112.72.13.195)
    улаанбаатар тэр чигээрээ амьтад байж хүрээлэн байгуулж юү хийдгийн хүний хүрээлэн байгууллах хэрэгтэй харж жоохон соёлжиж сурмаар байна
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Zochin (93.210.84.93)
    Dandaa haltar hultar uim hiij bgaagaa bodood sain bolovsruulj tungaagaarai amitnug tamlaad bh uim bol estoi hereggui germand bol hot buhendee bdag shdee
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (31.35.178.139)
    Huue e yostoi boli ta nar hunee harangtulchad odo amitan horij ulsguj alhana tegj bj yostoi hun amitantaiga niled barij idulev ta nar iluu ym harj alzagnaj bhar ta nar aiil shig ail bolchih yostoi iluu zan bna a ta nar
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • sss (27.123.214.118)
    Ter ch yamai. Oorsdiigoo ur huuhduudee hooltoi bailgahaa bod. Hudlaa demii yumand munge urj dundaas n ideh uuh geed l ene sanaliig demjeed unah biz. Yosyoi herwggui ed. Mongol olon udaa zooparktai boloh gej uzsen..monholchuud shig lalaruud hezee ch tegj amitniig sonirhoj hairlaj hamgaalj tejeej chadahgui. Chadsan ch odoo oorsdiigoo yaya gj baij, yostoi usan hoshig gedeg shigee hudlaa jujig bolno.
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Дорж (112.72.13.121)
    Өөрсдийгөө яая гэж байж дээр нь бас амьтан тамлаад хэрэггүй байх!
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (202.21.106.147)
    ugaasaa ulaanbaatar chin ooroo zoopark boltsiin bishuu?! tegeheer dahij zoopark baiguulj yahiin? aygui bol jinhene zooparkiin amitad n, oyunii doroitold orson bidniigee udirdaad ehelbel..?..hetsuudne shu de
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • зочин (103.26.194.3)
    Хэрэгжүүлж чадвал сайхан санаа байна. Манай уур амьсгалд дулаан орны амьтад бол арчилгаа илүү шаардах байх даа. Тэрийг нь сайн хийх хэрэгтэй. Дээр үед зайсанд амьтны хүрээлэн байх нь байсан, харин манайд байдаг ховор голдуу амьтад байсан санагдна мазаалай, буга, баавгай гээд... Гэхдээ сүүлдээ нөгөө амьтад нь хоригдсоор үхээд дууссан байхдаа. Зөв л хийж чадахгүй бол амьтныг шал дэмий тамлахын нэмэр.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.185)
    polshuud ashigtai sanal zondoo gargasan bugd hahuul neheed l urgeesen shuu dee
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    11 цаг 29 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    13 цаг 40 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 43 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    19 цаг 52 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    20 цаг 1 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    20 цаг 12 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК