Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдрийн турш үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргасан.
“Ноёд” группээс гаргасан мэдүүлгийг сайтдаа байрлуулсныхаа төлөө шүүхэд дуудагдан, эх сурвалжийн хамтаар цагдан хоригдоод байсан С.Баттулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж төлөх торгууль оногдуулсан билээ.
Харин энэхүү торгуулиас түүний хоригдсон хугацааг харгалзан үзэж 4.2 сая төгрөг хасч 9.8 сая төгрөг болгон тогтоосон юм. Тиймээс энэхүү шийдвэрт С.Баттулгын тал сэтгэл дундуур байгаа учраас давж заалдах шатны шүүхэд хандан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээж байгаа аж.
Сэтгэгдэл (3)