Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хороололд байрлалтай “Намуун бууз” гуанзны барилгын сууринд могой үүрлэсэн байгаа тухай иргэдээс мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар судлан үзэж, бамбай хоншоорт могой болохыг тогтоожээ. Улмаар тус үүрэлсэн могойг Богдхан уулын Богинын аманд аваачиж, байгальд нь тавьжээ.
Сэтгэгдэл (1)