Увс аймгийн Улаангом суманд зургаан сартай хүүгээ эмнэлэгт орхиод алга болсон хэрэг гарчээ.
Тус сумын аравдугаар баг, Дунд хорооллын 9-21 тоотод оршин суугч 30 настай, эмэгтэй Д нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хүүгээ эмчлүүлж байсан аж.
Тэрбээр долдугаар сарын 29-ний өдрийн 12.00 цагийн орчим хүүгээ орхиод сураггүй алга болсон байна. Аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч эхийг нь олоогүй байна.
Сэтгэгдэл (3)