Хараа голын эргээр байнгын эргүүл ажиллуулахаар болжээ.
Учир нь иргэд Хараа голын эрэг даган амарч зугаалахдаа уусан архи, ундааны шил, лааз, хэрэглэсэн ариун цэврийн цаас, идсэн хоол хүнснийхээ сав, баглаа боодлыг ил задгай хаяж, байгаль орчныг бохирдуулдаг байна.
Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх ажлыг Дархан сумын ЗДТГ-аас санаачилан уг ажлыг эхлүүлэхээр болжээ.