Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах 42 үйлдвэр байдаг билээ.
Үүнээс 23 нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 60 мянган тн-ын багтаамж бүхий мах хадгалах хөргөлттэй агуулах зоориудтай.
Энэ багтаамжид үндэслэн 2015-2016 онд ОХУ, БНХАУ, Вьетнам улс болон бусад оронд нийт 58 мянган тн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн экспортлох аж. Мөн дотоодын зах зээлд 30 орчим мянган тн мах нийлүүлэх юм байна.
Махны нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80, экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд шаардагдах 100, нийт 180 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газраас холбогдох яамдын удирдлагуудад даалгасан.