Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг “Цагаан даваанд өчигдөр зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, 44-10 АРХ улсын дугаартай ачааны автомашинтай, 47-28 УНД улсын дугаартай суудлын автомашин, 93-38 УНӨ улсын дугаартай суудлын автомашин мөргөлдөж ачааны автомашин зам хөндлөн хааж зогссон осол гарчээ.
Дуудлагыг 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, хоёр автомашинтай ажиллаж, 47-28 УНД улсын дугаартай суудлын автомашинд зорчиж явсан иргэн 43 настай эрэгтэй М, 12 настай эмэгтэй Э нар гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Сэтгэгдэл (1)