Өнгөрсөн баасан гаригт буюу долдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ.
Ихрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна.
Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол хөвгүүд нь 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл, сайн бойжиж байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарсан байна.
Сэтгэгдэл (1)