Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар авто замыг зургаадугаар сараас эхлэн гурван удаа хэсэгчлэн хаасан.
Уг өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч, Энхтайваны өргөн чөлөө өнөөдөр бүрэн нээгдлээ.
Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх хэсгийг өнгөрсөн сарын 13-наас эхлэн хааж, энэ сарын 14-ний өдрийг хүртэл шугамын өргөтгөл хийхээр төлөвлөөд байсан. Тэгвэл энэ хэсгийн шинэчлэлийн ажлыг товлосон хугацаанаас 10 хоногийн өмнө дуусгаж, ийнхүү хүлээлгэн өгөв.