Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны 12 давхар 16-р байрны зүүн талд “БИ ЖИ БИ ЖИ” ХХК барилга барихын тулд суурийг хэтэрүүлэн ухсанаас тус тус байр нурах аюулд хүрсэн билээ.
Улмаар 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж зочид буудалд байрлуулсан бөгөөд 16-р байрны суурийг хүчитгэж, аюулгүй болгосон хэмээн буцаан байранд нь оруулсан байдаг.
Энэ талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэж байсан. Түүнчлэн тус компани нь дээрх бүх үйл явдлын дараа ч барилгын ажлаа үргэлжлүүлж байсныг бид мэдээлсэн билээ.
Харин өнгөрсөн сарын 29-нд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар "Би Жи Би Жи" компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Дашрамд сонирхуулахад “БИ ЖИ БИ ЖИ” компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан аж. Харин зөвшөөрлөө 2014 онд дахин сунгуулсан ч хариуцлага алдсан тус компаний газар эзэмших эрхийг ийнхүү хүчингүй болгожээ.
Сэтгэгдэл (3)