Сүүлийн хоёр сарын хугацаанд нийслэл рүү 370 ширхэг тарваганы махыг оруулж ирэхийг завджээ.
Тарваганы махыг чанасан, түүхий аль ч хэлбэрээр оруулахыг завдах тохиолдол илрэх болсон байна.
Тиймээс өнөөдөр НОБГ, НМХГ, НЦГ-аас хамтран ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлэх үүднээс хэвлэлийн хурал хийлээ.
Тарваган тахал өвчин дэлгэрэх эрсдэл өндөр байгаа учраас иргэд хууль, дүрмээ хариуцлагатайгаар сахин биелүүлэхийг албаны хүмүүс анхааруулав.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22-ын, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн долоон шалган бүртгэх товчоодод “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)