Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд сайд С.Эрдэнэ, Элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэллд хандан Монгол Улсад элчин сайдаар ажиллах хугацаандаа үр өгөөжтэйгөөр хамтран ажилласанд талархал илэрхийллээ.
Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын яам болон Төрийн Департаментийн зүгээс Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж буйгаа онцлон тэмдэглэв.
Та бүхний туршлага, мэдлэг дээр тулгуурлан боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн төсөл бэлэн болсон. Энэ намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгааг уламжилсан.
Элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэлл хамтран ажиллахад таатай байснаа илэрхийлж, Америкийн туршлагаас судалж боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хууль УИХ-аар батлагдах шатанд явж байгаад баяртай байна гэв.
Уулзалтын төгсгөлд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Элчин сайд Пайпэр Э.Кэмбэллийн цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.