БНСУ-ын Парламент дахь Хүүхэд, хүн ам, байгаль орчны асуудал хариуцсан бүлгийн дөрвөн гишүүн Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тэд энэ сарын 9, 10-ны өдрүүдэд айлчлах бөгөөд энэ үеэр хүүхдийн асуудлыг түлхүү анхаарч, Монгол Улсыг дэмжин ажиллах боломжийг судлах аж.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө Үндэсний газартай хамтран гишүүдийг Баянзүрх, Налайх дүүргүүдэд ажиллуулж, хүүхэд багачуудад тулгарч байгаа асуудлыг газар дээр нь үзүүлэх юм байна.