ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 21128 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1215 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Түүнчлэн ХӨСҮТ-д нийт 41 хүн хандаж, 10 хүн шинээр хэвтэж, долоон хүн эмчлэгдэн гарч, 30 хүн одоо эмчлэгдэж байна.
Үүнээс таван өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, хоёр хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.