Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран автомат тоглоомын үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ.
Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 9 аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоосон байна
Энэ оны эхний хагас жилийн байдлаар интернэт кафе 43, цахим тоглоом 255 нийт 298 газрыг шалгаж, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 44 газрын үйл ажиллагааг зогсоосон байна.
Сэтгэгдэл (1)