"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Даншиг наадам-Хүрээ цам" энэ сарын 7-9-ний өдрүүдэд болох гэж байна.
Наймдугаар сарын 7-ны өдөр буюу өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайна.
Харин маргааш өглөө 06:00 цагаас Их эзэн Чингисийн хааны нэрэмжит талбайд Даншиг наадамд оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана.
Энэ ажлуудтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон “Даншиг наадам- Хүрээ цам” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр Хүй долоон худагт ажиллахаар болжээ.