Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн тасаг цусны нөөцийн хүрэлцээгүй болжээ.
Тус эмнэлгээр өдөрт 250-300 хүн үйлчлүүлдэг гэх тооцоо байдаг аж. Эдгээрийн багагүй хувийг түлэгдэлтээс үүдэлтэй өвчтөн эзэлдэг байна. Тиймээс өнөөдөр тус эмнэлэгт “Донор” арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Тиймээс 16-гаас дээш насны, шаралж байгаагүй иргэдийг ирж цусаа өгч, эрдэнэт хүний амь нас аврахыг уриалав.