Дүрэлзсэн галаас дүүгээ аварч өөрөө 80 хувь түлэгдсэн Г.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал сайжирч, өнөөдрөөс гадаа салхинд гарчээ.
Энэ талаар хүүгийн ээж М.Болортуяа "Б.Цэрэнтогтох хүүд амьдрал бэлэглэе” фейсбүүк дэх цахим хуудсандаа “Сайн байна уу.
Элэг нэгт монголчууд аа. Хүү минь та бүхнийхээ сайхан сэтгэлийн хүчээр бие нь улам сайжирч байна. Өнөөдрөөс гадаа гарахыг эмч нь зөвшөөрсөн.
Гэхдээ өдөрт 2 цаг л гарна гэсэн. Эх орондоо эрүүл болоод буцах цаг тун ч дөхөж байна даа. Та бүхэндээ маш их баярлалаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээн талархалаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (3)