Энэ сарын 05-ны 22.07 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 40 км-т зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал Нартын хошуу гэх газар асфальтан замд Toyota Corolla автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /ДР:1,56%/ зогсож байсан Nord Benz маркын Б жолоочтой автомашины араас мөргөж зорчигч 21 настай эрэгтэй А, 20 настай эмэгтэй С нар амиа алджээ.
Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хариуцлагатай оролцохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.