Өнгөрсөн сарын 28-аас 30-ны өдрүүдэд том оврын ачааны машин цахилгаан дамжуулах агаарын шугамыг гэмтээжээ.
Улмаар БГД-ийн 20 дугаар хорооны 18 ААН, 42 айл өрх нийт 60 хэрэглэгч, 353 дугаар цэргийн ангийн ажилтнууд зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Налайх дүүргийн Городок орчмын 862 хэрэглэгч, СХД-ийн 8 хороонд иргэн н.Наранбилэг экскаватороор барилгын суурь ухах ажил гүйцэтгэх үедээ цахилгаан дамжуулах агаарын шугамын утас таслаж тулгуур хазайлгасны улмаас 120 айл өрхийн цахилгаан эрчим хүчийг 3 цагийн хугацаанд тасалдуулсан байна.
УБЦТС ТӨХК нь тухай бүр иргэдийн ЦЭХ-ийг хурдан хугацаанд сэргээж шуурхай ажилласан ба буруутай этгээдүүдэд холбогдох хууль дүрмийн дагуу хариуцлага тооцож байна.