Залуус, байгууллагуудын дунд өрнөөд байгаа хогbucketchallenge аяны хүрээнд өнөөдөр залуус Улиастай голыг цэвэрлэх аж.
Баянзүрх дүүргийн 9-р хороонд байрладаг Улиастайн гол сүүлд орсон их борооны улмаас үер бууж Цагаан Давааны хогийн цэгээс урсаж ирсэн хог хаягдал Улиастайн гол болон түүний ай савыг ихээр бохирдуулсан байна.
Иймд хогbucketchallenge санаачлагч залуус STA Golf&Fitness төв, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав, ОНӨААТҮГ-тэй хамтран өнөөдөр Улиастайн голоо цэвэрлэх их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.