Монгол орны нийт нутгаар ойрын өдрүүдэд халуун байна гэдгийг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө 29 хэмийн халуун, шөнөдөө 14 хэм байна.
Харин маргааш өнөөдрөөс ч халуун болох бөгөөд агаарын температур 32 хэмд хүрэх ажээ. Наймдугаар сарын 10-ны даваа гаригт Улаанбаатарт 33 хэм хүрч халах юм байна.
Агаарын температур огцом нэмэгдэхтэй зэрэгцэн нарших, даралт ихсэх, зүрх судасны өвчлөл нэмэгддэгийн дээр халууцсандаа хүмүүс гол, нуур барааддаг. Ингэхдээ анхаарал сэрэмжгүйгээс болж усанд живэх аюул нүүрлэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ, ЦЕГ-аас онцгойлон анхааруулж байна.