Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Залаатын аманд үйл ажиллагаа явуулдаг “Ундрах рек” ХХК-ний бохирын худагт хүн унасан байна гэсэн дуудлага өчигдөр онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Д /25 настай, эрэгтэй/ бохирын худагт унаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.