Саудын Араб улсад хүний Коронавирүст (MERS-CoV) халдварын 2 тохиолдол лабораториор батлагджээ. Тус өвчнөөр өвчилсөн дээрх 2 хүн нас барсан талаар ДЭМБ-аас мэдэээлэв.
Мөн БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна.
Харин дэлхий дахинд 1384 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 495 (35.7%) хүн нас барчээ.
Түүнчлэн Эбола вирүст халдвараар дэлхийн 10 улсад 27964 хүн өвчилсөн байна. Тэдгээрийн 11354 хүн нь нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 2 хүн шинээр мэдээлэгдсэн гэдгийг ДЭМБ-аас мэдээлжээ.