"Даншиг наадам-Хүрээ цам -2015" наадмын хүрээнд яг одоо Хүй долоон худагт Унзад голч нарын тэмцээн болж байна.
Хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан бол Унзад, Голч нар байдаг. Унзад гэдэг нь үгийн гарал талаас төвд үг бөгөөд “Эхлэн зохиогч” гэсэн утгатай. Унзад нь хурлын уншлага, уншлагын ая эгшигийг хянан удирдагч байдаг.
Гүйцэтгэх үүргийн талаас тухайн хийдэд хурагч лам нарыг дагуулан удирдан уншигч юм. Унзад хүн бол хоолойн цараа өндөртэй буюу өөрөөр хэлбэл чанга, эвлэг дуу хоолойтой байх ёстой. Харин хурлын голч лам гэдэг бол унзадын хамжаа түшиг бөгөөд унзадын дуу хоолойг түрэн арын мөрөнд суугаа лам нарт түгээн хүргэгч нарыг хэлдэг байна. Голч нарыг газар бүрт харилцан адилгүй нэрлэдэг байжээ.