Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр "Даншиг наадам-Хүрээ цам" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож байна.
Тэрбээр хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат У.Мөнхчулуунтай сугалаа тааран барилдаж, учраа бөхөө давлаа.
Нэг давсан бөхчүүд хоёрын даваанд мөн сугалаагаар барилдах юм. "Даншиг наадам-Хүрээ цам" шашин, соёлын наадамд хүчит 256 бөх зодоглож байгаа бөгөөд түрүүлсэн бөх Даншгийн Арслан цол хүртээнэ.
Сэтгэгдэл (1)