Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өчигдөр албан ёсоор эхэлсэн.
Харин яг одоо Хүй долоон худагт Хүрээ цам харайх ёслол болж байна. Цамын ёс заншил, утга учрыг Монголын сүсэгтэн олон болоод гадаадын жуулчид судлаачдад зориулан англи, монгол хэл дээр тайлбарлан хүргэж байна. Хүрээ цамыг тусгай бэлтгэгдсэн лам нар дэг, тэгийнх нь дагуу харайж байгаа юм.