Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадмын Сур харваанд нийт 340 орчим харваач өчигдөр өдрөөс хойш цэц мэргээ сорьж байгаа бөгөөд тэмцээний дүн өнөөдөр үдээс хойш гарах юм байна.
Эрэгтэй 230, эмэгтэй 110 харваач сум тавьж нум эвшээлгэж байна. Сур харваанд Д.Норжмаа, Л.Отгонбаяр тэргүүтэй Монгол Улсын мэргэн 23, спортын цол зэрэгтэй 180, 100 гаруй залуу харваач оролцож байгаа юм.