Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор энэ сарын 8-10-ны хооронд дараах зарим авто замыг түр хугацаагаар хааж зам засварын ажил үргэлжилсэн юм. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн VII хороо, 100-н айлын авто замыг наймдугаар сарын 9-ний орой 22:00 цагаас өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэл хааж, бохир усны шугам завсарлах юм байна. Түүнчлэн 120 мянгатын уулзвараас Их Монгол Улсын гудамж хүртэл замыг наймдугаар сарын 8-ны 22:00 цагаас өнөөдрийг хүртэл хааж дулааны магистраль шугамын угсралтын ажлыг хийжээ.