Нийслэлд болон орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар олонх тохиолдолд хамгаалалтын бүс зүүхгүйгээр зорчдог.
Мөн мотоциклиор замын хөдөлөгөөнд оролцож буй иргэд хамгаалалтын малгай өмсөх нь ховорхон. Энэ нь иргэдийн хамгаалалтын бүс, малгайны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх давуу талыг мэддэггүй, мэдсэн ч хайрамжгүй байдалтай нь холбоотой.
Тэгвэл ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зүйлчлэн оруулж өгсөн билээ.
35 дугаар зүйл. Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам зөрчих
35.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
35.2. Мотоцикль, мопедын жолооч болон мотоциклиор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.