Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих ажилд нийт 8.6 жил зарцуулсан ч хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна. Төмөр зам барих ажлын ерөнхий гүйцэтгэгч нь SAMSUNG C&T компани анх үндэсний 12 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж нийтдээ 11.7 сая шоо метр ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ. Тэгвэл одоогийн байдлаар төмөр замын ажил санхүүжилтээс болж гацсан тухай Монголын төмөр замын нэгдсэн холбооноос мэдэгдэв.
Д.Дуулим