Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Бөөрөлжүүт, Өлт голын ай саваар уул уурхайн компаниуд олборлолт хийж байгаль орчныг бохирдуулж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон талаар Гол нуруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээллээ.
Тодруулбал, Бөөрөлжүүт, Өлт голын ойролцоо олборлолт хийж байгаа “АУМ” компани нь газраа 50 гаруй аж ахуй нэгжид түрээслүүлж, нутгийн малчдыг уух ус, газар нутгаар нь хохироож байгаа учраас байгаль орчны нэхэмжлэлийг Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс өгөхөөр болжээ.
Д.Дуулим