Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт энэ сарын 7-ны өдөр иргэн 24 настай эмэгтэй О өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна. Түүний нөхөр, хоёр охиныг нь халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээний дээж авсан аж. Улмаар шинжилгээний хариу сөрөг гараад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс давтан шинжилгээг дахин авч эхэлжээ.
Тарваган тахлын байгалийн голомтын идэвх 7-9 дүгээр сард хамгийн өндөр байдаг гэнэ.
Д.Дуулим