Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатын тэмцээний нээлтийн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр болов. Уг тэмцээнийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж, тамирчдад баяр хүргэж үг хэлэн олон улсын дохионы хэлээр мэндчилгээ дэвшүүллээ. Ази тивийн аварга шалгаруулах шатрын III дахь тэмцээнд Казахстан, Узбекстан, Энэтхэг, Монголоос 27 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сорих юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 14-нд тодорно.
Д.Дуулим