Төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл 10 сард бүрэн дуусахаар төлөвлөгдсөн байна. Мөн засвар үйлчилгээний ажил 80 хувьтай явж байгаа юм. 2015 онд улсын хэмжээнд төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд 4,2 тэрбум төгрөг батлагдсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ нь бага тоо юм.
Учир нь 2014 онд энэ ажилд 14 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ жилийн хувьд төсвийг 75 хувиар танаад байгаа юм. Орон нутгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл, засвар үйлчилгээний ажлын эрхийг аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүст олгосон байгаа. Гэсэн хэдий ч төсөвлөсөн 4,2 тэрбум төгрөг нь өвөлжилтийн бэлтгэл, засвар үйлчилгээний ажилд бүрэн хүрэлцэхээр төсөв биш гэдгийг албаныхан хэлж байна.