Амралтын өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 123 хүн хандаж, 17 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 29 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 12 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, гурван хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.
Улсын хэмжээнд улаан бурхны 21158 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1223 хүн нь лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн нь эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус, тус батлагдсан юм. Дашрамд дурдахад улсын хэмжээнд цочмог цусархаг суулгалтын хам шинж олон жилийн дундаж үзүүлэлтээс нэмэгдэж байгаа гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв.