Шинэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 165 нэр төрлийн нэг сая 200 мянга орчим сурах бичиг хэвлэж нийлүүлэх юм байна. Энэ жил суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбоотойгоор VI-IX ангийн 77 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, I-XII ангийн 88 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг дахин хэвлэж нийлүүлэх юм байна. Мөн I-IV ангийн 25 нэр төрлийн 20 мянга орчим сурах бичгийг казах хэл рүү орчуулан Баян-Өлгий, Ховд аймгуудад хүргэх гэнэ.
Өнгөрсөн сард I-V болон XII ангийн сурах бичгүүдийг хэвлэж дуусчээ. Мөн шинээр зохиогдсон VI-IX аншйн сурах бичгүүдийг хэвлэж ирэх долоо хоногт хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байна. Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байна.