Сүхбаатар аймгийн прокурорын прокурорын газраас Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 3 үеийн прокурор, албан хаагчдын уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.
Уг уулзалтанд тус Аймгийн прокуророор ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав, 25 жил бичээч, нарийн бичгийн даргаар тасралтгүй ажилласан өндөр настан Н.Пүрэвээ, 30 жил үйлчлэгчээр ажилласан Д.Цагаан нар оролцож алтан сургаалаа шинэ залуу прокурор, ажилтнуудад хайрлан, ажиллаж байх үеийнхээ дурсамжтай яриагаар харилцан ярилцаж, халуун дулаан уулзалт болжээ.
Уулзалтын үйл ажиллагааг аймгийн орон нутгийн “SB” телевизээр нэвтрүүлэн олны хүртээл болгосон байна.