Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багийн иргэд өнөөдөр ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хууль бус үйлдлээ зогсоохгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.
Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүхийн энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг дахин зарлах тухай шийдвэр гарч байжээ. Гэтэл ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож, одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаа аж.
Тиймээс иргэд энэ сарын 17-ны дотор долоо, 13 дугаар баг, Өргөө багийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг зарлаж хуралдуулахыг шаардлаа. Мөн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсоор зарлах хүртэл улс төрийн өлсгөлөн зарлана хэмээжээ.