АТҮТ-ийн тооцооллоор 2015 онд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдах ёстой аж.
Харин наймдугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 339 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Гэхдээ 8214 нь үзлэгт тэнцээгүй гэв.
Үүнээс Улаанбаатар хотод 164 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан. Түүний 4700 нь үзлэгт тэнцээгүй байна.